Menu

Friday, 7 February 2014

БАГА БОЛОВСРОЛЫН МАТЕМАТИК, ДИДАКТИК ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ


·         Мэргэжлийн индекс          D140200
·         Хичээлийн код                   meth 203
·         Кредит                                 11,5 кр
·         Хамрах хүрээ: Бакалаврын түвшингийн бага ангийн багш мэргэжлийн III, IV курсийн оюутнууд V улиралд 2/ 4, VI улиралд 3 /6 .VII улиралд 3/5
·         Судлах цаг: Нийт цаг  266 цаг/ лекц - 92 цаг семинар - 174 цаг /
·         Хичээлийн залгамж холбоо:
·         Босоо тэнхлэгээр
o  Сургалтын өмнөх: Сэтгэл судлал, Сурган хүмүүжүүлэх зүй, Бага боловсролын математик онол, Хүн байгалийн дидактик
o  Сургалтын дараах: Зураг, технологи дидактик, Түүх, нийгмийн ухаан, дидактик
·         Хэвтээ тэнхлэгээр: Мэдээлэл зүйн дидактик
·         Хичээлийн зорилго: Оюутнуудын математик мэдлэгийн хүрээ, математик- хэл яриа, сэтгэлгээний чадварыг өргөжүүлэн, бага боловсролын математикийн дидактикийн үндсийг судлан, математикийн сургалтыг зохион байгуулах арга барил эзэмшинэ.
·         Агуулгын хүрээ:  Анхан шатны математикийн дидактикийн хичээлийн судлах зүйл, зорилго, зорилт, зарчим, агуулга
o   Анхан шатны математик сургалтын арга ба хэрэглэгдэхүүн
o   Тоог таниулах арга зүй
o   Арифметикийн өгүүлбэртэй бодлого таниулах арга зүй
o   Бага сургуульд алгебрийн элементийг заах арга зүй
o   Бага сургуульд геометрийн элементийг заах арга зүй
o   Хэмжигдэхүүн ба хэмжилтийг заах арга зүй
o   Магадлал ба статистикийн элементийг таниулах арга зүй
·         Оюутны эзэмших мэдлэг:
o   Математикийн сургалтыг зохион байгуулах арга зүй
o   Тоо тоолол айн агуулга, таниулах арга зүй
o   Алгебрын айн агуулга, таниулах арга зүй
o    Геометрийн айн агуулга, таниулах арга зүй
o   Магадлал статистик айн агуулга, таниулах арга зүй
·         Оюутны эзэмших чадвар
o   Математикийн бага боловсролын стандартыг судлах, хэрэглэх
o   Цээжээр тооцоолон бодуулах арга зүйг эзэмших
o   Сөрөг биш бүхэл тооны дугаарлал, арифметикийн үйлдлийг таниулах
o   Энгийн ба нийлмэл бодлогуудыг ялгах, ангилах, бодлого бодох аргуудыг учир зүйн үндэслэлтэй ухамсарлаж, бодлого бодох, бодолтоо хамгаалах
o   Үйлдлийн гишүүд ба үр дүнгийн хамаарлыг бодлого бодоход хэрэглэх
o   Дидактик тоглоомыг сургалтанд хэрэглэх арга зүйг судлах, хичээл төлөвлөлтөндөө хэрэглэх
o   Сургалтанд мэдээлэл харилцааны технологийг хэрэглэж цахим хичээл бэлтгэх
o   Математикийн ээлжит хичээлийн хөтөлбөрийгтөлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, үнэлж хөгжүүлэх арга барилтай болох

No comments:

Post a Comment