Menu

Friday, 7 February 2014


“ ХИЧЭЭНГҮЙ БИЧИГ ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

·         Мэргэжлийн индекс      D140200                                  
·         Хичээлийн код              Месh 231
·         Кредит                          2 кр
·         Хамрах хүрээ: Бага ангийн багш мэргэжлийн ангийн III ангид V улиралд
·         Судлах цаг: Нийт цаг:64 цаг, семинар -32 цаг, бие даалт 32 цаг.
·         Хичээлийн залгамж холбоо:
·         Босоо тэнхлэгээр:
o   Сургалтын өмнөх: Мэргэжлийн удиртгал, хүүхдийн хөгжлийн сэтгэлзүй, сурган хүмүүжүүлэх зүй, хүүхдийн уран зохиол
o   Сургалтын дараах: Монгол хэл дидактик, Цагаан толгой дидактик
·         Хэвтээ тэнхлэгээр: Технологи дидактик, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй
·         Хичээлийн зорилго: Цагаан толгойн 35 үсгийн үндсэн зурлага, холбох аргачлал,үгийг зөв холбож бичих, самбарт зөв сайхан бичиж сурах чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.
·         Агуулгын хүрээ: Үсэг бүтэх үндсэн зурлага, жижиг үсэг бичих аргачлал, том үсэг бичих аргачлал, элементийн ба тууш шугамтай дэвтэрт бичих аргачлал, самбарт бичих аргачлал
·         Оюутны эзэмших мэдлэг:
·           Хичээнгүй цэвэр сайхан бичүүлж сургах гадаад /зөв суух, үзгээ зөв барих, дэвтрээ зөв тавих, ширээ сандал тохирсон байх, зүг чиг, орон зайн төсөөлөлтэй байх/, дотоод хүчин зүйл /үсэг бүтээж буй зурлага, үг бүтээж буй үсгийг ямар хэмжээтэйгээр ямар аргаар сайхан бичих/”ийн  талаар мэдлэгтэй болох
·           Үсэг бүтэх үндсэн зурлага, жижиг үсэг бичих аргачлал, том үсэг бичих аргачлал, тууш шугамтай дэвтэрт бичих аргачлал, самбарт бичих аргачлалын талаар мэдлэгтэй болох
·         Оюутны эзэмших чадвар:
·           Том, жижиг үсэг, өгүүлбэрийг цэвэр сайхан бичих, заах арга зүйн          чадвартай болсон байх
·           Элемент, тууш шугамтай дэвтэрт цэвэр сайхан бичдэг болсон байх
·           Самбарт зөв, цэвэр сайхан бичих чадвартай байх
·         Шалгуур:
1.    Үсэг бүтээх зурлагуудыг дэвтэр, самбарт бичсэн байдал /1-5 оноо/
2.    Дэвтэр, самбарт үсэг хоорондын зай тохирсон байдал /1-5 оноо/
3.    Дэвтэр, самбарт үг хоорондын зай тохирсон байдал /1-5 оноо/
4.    Дэвтэр, самбарт алдаагүй цэвэр байдал /1-5 оноо/
5.    Дэвтэр, самбарт ашиглалт /1-5 оноо/
6.    Үсэг үгийн налалт тохирсон эсэх /1-5 оноо/

No comments:

Post a Comment