Menu

Monday, 18 November 2013

Самбарт цэвэр сайхан бичих аян



Гурван-Эрдэнэ Багшийн Дээд Сургуулийн II курсийн оюутнуудын дунд зохиогдох “Самбарт цэвэр сайхан бичих” аяны удирдамж

Зорилго: Багш мэргэжлийн оюутнуудын самбарт зөв, цэвэр сайхан бичих чадварыг дээшлүүлэх
Хамрах хүрээ: Бүх мэргэжлийн II курсийн оюутнууд
Аяны зохион байгуулалт: Аян 2 үе шаттай явагдана
      I шат: 2013.11.14-2013.2.15 хооронд явагдах бөгөөд дараах ажлууд хийгдэнэ.
*     Оюутнууд ангидаа зөв, цэвэр сайхан бичих аянаа өрнүүлнэ.
*     2 сарын 15-аас 2 сарын 20-ны хооронд материалыг багш Ц.Энхцэцэг Ч.Одсүрэн нар хүлээн авна. /А4 дээр хэвлэмэл байдлаар өгнө/
*     Ирүүлсэн материалаар үзэсгэлэн гаргаж анги бүрээс 2 оюутан шалгаруулна
II шат: 2013.2.20 – 2014.03.14 хооронд явагдана.
*     Оюутан бүрээр самбарт эх бичүүлнэ.
*     Идэвхтэй оролцсон нэг анги хамт олон шалгаруулна.
Шалгуур:
1.    Зурлага хоорондын холбоос зөв эсэх /1-5 оноо/
2.    Үсэг хоорондын зай тохирсон эсэх /1-5 оноо/
3.    Үг хоорондын зай тохирсон эсэх /1-5 оноо/
4.    Цэвэр алдаагүй зөв бичсэн эсэх /1-5 оноо/
5.    Самбар ашиглалт /1-5 оноо/

Шагнал: I байр- өргөмжлөл, дурсгалын зүйл
                II байр- өргөмжлөл, дурсгалын зүйл
                III байр- өргөмжлөл, дурсгалын зүйл

Боловсрол судалгаа арга зүйн тэнхим

No comments:

Post a Comment