Menu

Wednesday, 13 November 2013

“ ХИЧЭЭНГҮЙ БИЧИГ ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



“ ХИЧЭЭНГҮЙ БИЧИГ ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

·         Мэргэжлийн                   • Хичээлийн код                  • Кредит

                   индекс                                   Месh 231                         2 кр

         D140200                            

Хамрах хүрээ: Áага ангийн багш мэргэжлийн ангийн III ангид V улиралд

Судлах цаг: Нийт цаг:64 цаг, семинар -32 цаг, бие даалт 32 цаг.

Хичээлийн залгамж холбоо:

о Босоо тэнхлэгээр:

•       Сургалтын өмнөх: Мэргэжлийн удиртгал, хүүхдийн хөгжлийн сэтгэлзүй, сурган хүмүүжүүлэх зүй, хүүхдийн уран зохиол

•       Сургалтын дараах: Монгол хэл дидактик, Цагаан толгой дидактик

о Хэвтээ тэнхлэгээр: Технологи дидактик, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй

Хичээлийн зорилго:

Цагаан толгойн 35 үсгийн үндсэн зурлага, холбох аргачлал,үгийг зөв холбож бичих, самбарт зөв сайхан бичиж сурах чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.

 Агуулгын хүрээ:

Үсэг бүтэх үндсэн зурлага, жижиг үсэг бичих аргачлал, том үсэг бичих аргачлал, элементийн ба тууш шугамтай дэвтэрт бичих аргачлал, самбарт бичих аргачлал

Оюутны эзэмших мэдлэг:

❖     •    Хичээнгүй цэвэр сайхан бичүүлж сургах гадаад /зөв суух, үзгээ зөв барих, дэвтрээ зөв тавих, ширээ сандал тохирсон байх, гэрэлтүүлэг зөв байх, зүг чиг орон зайн төсөөлөлтэй байх/, дотоод хүчин зүйл /үсэг бүтээж буй зурлага, үг бүтээж буй үсгийг ямар хэмжээтэйгээр, ямар аргаар сайхан бичих/-ийн  талаар мэдлэгтэй болох

❖     Үсэг бүтэх үндсэн зурлага, жижиг үсэг бичих аргачлал, том үсэг бичих аргачлал, тууш шугамтай дэвтэрт бичих аргачлал, самбарт бичих аргачлалын талаар мэдлэгтэй болох

Оюутны эзэмших чадвар:

❖     Том, жижиг үсэг, өгүүлбэрийг цэвэр сайхан бичих, таниулах чадвартай болсон байх
     Элемент, тууш шугамтай дэвтэрт цэвэр сайхан бичдэг болсон байх
     Самбарт зөв, цэвэр сайхан бичих чадвартай байх


Үнэлгээний шалгуур
  1. Үсэг бүтээх зурлагуудыг зөв бичсэн байдал /1-5 оноо/
  2. Үсэг хоорондын зай, өргөн, өндөр, тохирсон байдал  /1-5 оноо/
  3. Үг хоорондын зай тохирсон байдал /1-5 оноо/
  4. Үсэг үгийн налалт тохирсон байдал   /1-5 оноо/
  5. Талбай зай ашигласан байдал /1-5 оноо/



No comments:

Post a Comment