Menu

Monday, 18 November 2013

Хичээнгүй бичгийн журам



1.      Үсгийн налалт 65° байна. 
2.      Жижиг үсгийн өндөр нь хос шугамтай дэвтэрт 4 мм, тууш шугамтай дэвтэрт  3 мм байна. 
3.     Үсэг хооронд нэг үсэг бичих зайтай буюу 2 мм орчим байна. /Ойролцоогоор жижиг “о” үсэг багтах хэмжээтэй / 
4.       Үг хоорондын зайг зөв тохируулсан байна. Үг хооронд 2 үсэг бичих хэмжээтэй буюу 4 мм байна. /Ойролцоогоор хоорондоо бөөрөөрөө нийлсэн 2 зуйван“oo" хэмжээтэй/
5.       Үсэг холболтыг жижиг үсгийн өндрийн 1/2 зайд хийнэ. 
6.       Үсгийн өргөн нь үсгийнхээ өндрийн хоёрны нэгтэй тэнцэх хэмжээтэй буюу 2-2.5мм байна.
7.       Үсэг бүрийн эхлэх цэг, үргэлжлэл болон төгсгөлийг зөв хийсэн байна.
8.      Дэвтрийн хуудас талбайг зөв ашигласан байна.
9.       Үзэг салгахгүй, тасралтгүй бичихэд аажмаар дасаж хэвшсэн байна.
10.  Үсэг ба үгийн эцсийн орхицыг тогтоож бичсэн байна.
11.  Дэвтрийн шугаманд тохируулан үсгийн харьцааг зөв тохируулсан байна.

No comments:

Post a Comment