Menu

Tuesday, 12 November 2013

Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг 8”-д өгүүлэл хэвлүүллээ


Бага ангид  хөдөлгөөний бодлогыг
хөдөлгөөнт зураглал ашиглан бодуулах нь

Ц.Энхцэцэг,  ГЭБДС-ийн БСАЗ-н тэнхимийн багш
Түлхүүр үг: [Бодлогын тавил ]
Хураангуй: Бага насны сурагчдыг математикийн хичээлд сэдэлжүүлэх улмаар математикийн бодлого бодох дур сонирхолыг нь нэмэгдүүлэх, бодлого бодох чадвар төлөвшүүлэхэд математикийн бодлогын тавил ихээхэн нөлөөлдөг.


Сэдвийн судлагдсан байдал:
А.Загдаа, Б.Даваасүрэн, Ц.Дорж, Б.Дамдинсүрэн, С.Нэргүй, Ш.Цэвэлмаа,  Б.Балдулмаа, Ц.Нямжав, Д.Энхцэцэг, С.Норов, М.Мөнхжаргал, Д.Бүндэн, Баяжих зэрэг эрдэмтэд бодлого ашиглаад хүүхэд судлах ажлыг голчлон хийж иржээ. Гэвч бодлогыг ашиглаж тухайн хүүхдийн бодлого бодох чадварын онцлогыг тогтоож хөгжүүлэх асуудал харьцангуй бага судлагджээ.
Сэдэв судлах болсон шалтгаан:
Математикийн боловсрол хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш чухал хэрэгцээ болж байдаг. Хүмүүс боловсролоороо дамжуулан амьдралынхаа түвшинг дээшлүүлж амьдарч буй орчноо өргөн хүрээтэйгээр ойлгон мэдэрч улмаар шинэ нөхцөл байдал бүрдүүлж, амьдрах мэдлэг чадвартай болгодог. Иймээс хүүхдийн математик боловсролыг дээшлүүлж, түүний ахуй амьдралын зайлшгүй чухал эрэлт хэрэгцээ болгох талаар манай орны боловсролын байгууллагаас ихээхэн анхаарч байгаа учраас математикийн хичээлийг сонгон авсан билээ.
Математикийг амьдралтай холбодог гол хэрэглүүр нь бодлого юм. Иймээс бид нар ирээдүйн залуу үеийг амьдралд бэлтгэхдээ бодлого бодох чадварыг нь сайжруулах замаар тэднийг хөгжүүлэн төлөвшүүлэх боломж байгааг илэрүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнээс үндэслэн судалгааны ажлаа сонгон авсан болно.
Судалгааны ажлын зорилго:
Бага насны сурагчдын математик сэтгэхүйг хөгжүүлэх, бодлого бодох чадвар төлөвшүүлэх боломжийг судлах, хөдөлгөөний бодлогыг загварчилах
Судалгааны ажлын зорилт:
¢  Бодлогуудын түүвэр гаргаж ангилах
¢  Ангилсан бодлогууд дээр дидактик боловсруулалт хийх
¢  Үр дүнг тооцох
¢  Дүгнэх
¢  Санал дэвшүүлэх
Судалгааны арга зүй:
Шинжлэх ухааны танин мэдэхүйн  ерөнхий анализ, синтез, ажиглалт, харьцуулалт, нэгтгэн дүгнэх гэх мэт аргуудаас гадна сурган хүмүүжүүлэх ухааны түгээмэл аргууд болох туршилт, асуулга анкетын, ном сурах бичиг судлах
Судалгааны таамаглал:
            Арифметикийн бодлогын шинэ тавил болон арга зүйн дидактик шийдэл
                                 
            Бага насны сурагчдыг математик ялангуяа бодлого бодоход сэдэлжүүлэх, улмаар бодлого бодох, асуудал шийдвэрлэх чадвар төлөвшүүлнэ.
  Хөлгөөний бодлогыг онол, практик
Хөдөлгөөний бодлого бодуулж сургахад бэлтгэх ажил нь хөдөлгөөний тухай хүүхдийн төсөөллийг нэгтгэн дүгнэх, хурд гэсэн хэмжигдэхүүнтэй шинээр танилцуулах, хурд хугацаа замын хоорондох холбоог нээн үзүүлэх явдал мөн. Хөдөлгөөний тухай хүүхдийн төсөөллийг нэгтгэн дүгнэх зорилгоор замын хөдөлгөөнийг ажиглуулах, ангид нэг бие /хүн, машин, морь, онгоц, дугуй/ ба нөгөө биеийн хөдөлгөөний хоорондох харьцааг тухайлбал: түргэн удаан янз бүр хөдөлдөг, шулуун, тахир муруй, тойрог замаар явж болдог зэргийг болон хоёр биет биесийн зүг хөдлөхөд хоорондоо ойртсоор уулздагийг, бас эсрэг зүг чиглэн хөдлөхөд бие биеэсээ холддогийг, бас нэг чиглэлд явж байгааг сайтар ажиглуулбал зохино.
      Хурд хугацаа замын  хоорондох  холбоог нээн үзүүлэхдээ хугацаа ба зам мэдэгдэж байвал түүний хурдыг хуваах үйлдлээр, хэрэв хөдөлгөөний хурд ба зам мэдэгдэж байвал түүний хугацааг хуваах үйлдлээр тус тус олж болох тухай холбоог сурагчдад мэдүүлсэн байвал зохино.
      Цаашид сурагчид энэ мэдлэг дээрээ тулгуурлан хөдөлгөөний нийлмэл бодлого, түүний дотор хурд, хугацаа, зам гэсэн хэмжигдэхүүнтэй хоёр ялгавраар үл мэдэгдэхийг олох, пропорционалаар хуваах, пропорционал хэмжигдэхүүний дөрөв дэхийг олох бодлогыг бодох болно.
Нэг буюу хэд хэдэн чиглэлээр шилжин хөдлөгч хоёр буюу хэдэн биеийн хөдөлгөөний явцыг агуулсан тийм бодлогуудыг олонхи заах аргачид онцгой хэлбэрийн бодлогуудад хамааруулдаг.Ийм бодлогуудыг хөдөлгөөний бодлого гэж нэрлэдэг. Эдгээр бодлогуудын онцлог нь хугацаа, зам, хурд гэсэн хэмжигдэхүүний  хоорондын функциональ хамаарлын үндсэн дээр бүрэлддэгт оршино. Үүнээс хурд гэдэг бол нэгж хугацаанд явж өнгөрсөн замын хэмжээгээр илэрхийлэгдэнэ. Хурдны ойлголт нь бага ангийн сурагчдад нэлээд нарийн бөгөөд онолын үндэс тавигддаггүй тул тэр нь зөвхөн хүүхдийн амьдралын туршлагад тулгуурладаг юм. Жишээлбэл:Явган хүний тодорхой зайд явсан хөдөлгөөний хугацааг тэмдэглээд хурдыг хэмжих , мөн 5 минутын хугацаанд 2 хүн бие биедээ ямар хэмжээгээр ойртох эсвэл нэг цэгээс эсрэг зүг чиглэн явахад ямар хэмжээгэр холбох зэргийг хэмжих практик ажил хийлгэвэл зохино.
Бодлого:“Машинтай хүн 2 цагийн туршид 56 км зам явжээ. Хэрэв энэ хурдаараа 5 цаг явбал хэдэн км зам явах вэ? “
Урсгалын чиглэл
Хугацаа
Зам /зай/
Ижил
2 ц
56 км
5 ц
? км

56:2=28 км                     5∙28=140км



“Гүйлтийн тамирчин 3 цагийн турш явахдаа 24 км явжээ. Хэрвээ тэр нэг цагт ижил км зам явсан бол цагт хэдэн  км явсан бэ?”
Урсгалын чиглэл
Хугацаа
Зам /зай/
Ижил
3 ц
24 км
1 ц
? км
                                                                  24:3=8 км
Эдгээр бодлогуудад хөдөлгөгч биеийн хурдын тухай, тэдний явсан замуудын тухай өгүүлж байна. Бэлтгэл ажлын дараах үе шат бол нэг биеийн хөдөлгөөний зам ба хугацааг олох дасгал хийх.
            Хөдөлгөөний бодлоготой сурагчдыг танилцуулахдаа үүнээс өөр дарааллаар материалыг байрлуулж болно. Энэ талаар А.С.Пчёлко, М.А.Бантова нарын зэрэг заах аргач эрдэмтэд тодорхой жишээ баримт ашиглан энэ хэлбэрийн бодлогын нэр томьёо шинж чанартай урьдчилан танилцуулсны дараа угталцах хөдөлгөөний гурван хэлбэрийн бодлоготой танилцуулж, тэдгээрийн шууд ба урвуу бодлогын талаар ялган зөвлөх явдал чухал гэж дурьдсан байна. Гэвч эдгээрийн аль ч дарааллыг баримталж болох бөгөөд ганцхан сурагчдад гүн мэдлэг эзэмшүүлэх явдал юм.  Хөдөлгөөний бодлогыг бодоход хамгийн чухал нь уг бодлогын агуулгыг зураглалаар, хэрчмээр дүрслэн бодох аргыг баримтална.

Судалгааны ажлын дүгнэлт
¢  ЕБС-ийн бага боловсролын сурагчдын математикийн хичээлд математик дидактик, боловсрол судлал, сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс хандах нь нэн чухал болох нь харагдав.
¢  Бага насны сурагчдыг сургуулийн математикийн хичээлд сэдэлжүүлэх улмаар математикийн бодлого бодох дур сонирхолыг нь нэмэгдүүлэх, бодлого бодох чадвар төлөвшүүлэхэд математикийн бодлогын тавил ихээхэн нөлөөлж байгаа нь судалгааны дүн харагдав.
¢  Математикийн бодлогын шинэ тавил нь сурагчдыг сэтгэн бодох үйл ажиллагаанд татан оролцуулж, багшийн арга зүйн өөрчлөлтөд нөлөөлдөг болох нь харагдав.
¢  Эндээс сурагчдад бэрхшээл учруулахгүй, бодит үзүүлэнд тулгуурлан бодлогоор дамжуулан мэдлэг бүтээлгэх, чадвар олгох боломж бүрдүүлж болох юм гэсэн дүгнэлтийг гаргаж байна.


Санал
¢  Сургууль багш нарын сүүлийн үеийн үйл ажиллагаанаас ажиглахад тэгшитгэлийн аргыг голчлох, эсвэл арифметикийн аргаар бодуулах боловч асуулт буюу төлөвлөгөө зохиолгохгүй, зөвхөн дан үйлдэл гүйцэтгэснээр нь бодлого бодож чадаж байна гэж үнэлж дүгнэдэг нь хүүхдийн танин мэдэх ажиллагааны хөгжил болон бие хүний төлөвшилтөд сөрөг нөлөө үзэгдэж байлаа.
¢  Бодлогын тавил нэг хэв загвартай байгаа нь сурагчдын сонирхлын тэр бүр татаж чадаагүй. Цаашид сурагчдын математикт хандах хандлагыг сайжруулах, идэвх сонирхлыг өрнүүлэхэд дээрх загварчлалыг ашиглах нь үр дүнгээ өгнө.

            Resume:
A task setting is very important to motivate primary class students for the math classes and to increage there love and interest to solve a task.


Ном зүй
1.    “Бага ангид  математик заах арга зүй “ Редактор Д. Бүндэн Ц.Шаравнямбуу УБ 1983 он
2.    Балдулмаа.Б “Бага сургуулийн математик боловсролын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж” УБ 2002 он
3.    Балдулмаа.Б  Чүнсэрээ.Ш Сарантуяа.Т “Бага боловсролын математик” УБ 2006 он
4.    Батболд.Г Балдулмаа.Б Ганцэцэг.Ч Жагдал.С Авирмэд.Б Уртнасан.Л Чогмаа.Ж Эрдэнэчимэг.Б ”Бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль”  УБ 2008 он
5.     Батболд.Г “Математикийн сургалтын материал” IV анги УБ 2001  он
6.    Даваадорж.Ч “Математикийн хичээлийн сургалтын материал” V-VI анги   УБ 2001 он
7.    Дэнсмаа.М “Бодлого бодон үйлийн баримжаа”  МУИС-МКС УБ 2006 он
8.    Норов.С  “Нийлмэл бодлого бодох аргууд” УБ 2008 он
9.    Цэвэлмаа.Ш “Нийлмэл бодлогод сургах арга”
10.  Цэвэлмаа.Ш “Математикийн энгийн бодлогод сургах арга”  УБ 1996 он
11. “Бага ангид  математик заах арга зүй “ Редактор Д. Бүндэн Ц.Шаравнямбуу УБ 1983 он
12. “Тооны ухаан”



No comments:

Post a Comment